ҮЕРИЙН АЮУЛААС СЭРГИЙЛЬЕ

20

Гол усны түвшин ихсэж байгаа тул голын ай сав орчмын айл өрхүүд үер усны аюулаас сэргийлэн сонор сэрэмжтэй байхыг ОНЦГОЙЛОН анхааруулж байна.

Авто машин эд хөрөнгөө гамшгийн бүсээс холдуулах

Усанд автсан гарааж, автомашин руу орохгүй байх,

Бага насны хүүхдээ хараа хяналтгүй гадуур явуулахгүй байх,

Үерийн далан шуудуу, тогтоол ус руу ойртохгүй, орохгүй байх,

Мэргэжлийн чиг үүргийн байгууллагын алба хаагчдын шаардлага, санамж, сэрэмжлүүлгийг биелүүлж, дэмжлэг үзүүлж ажиллах,

Тог, цахилгааны аюулгүй байдлыг хангах,

Усаар дамжсан цахилгаанд цохиулах эрсдэлээс сэргийлэхийг мэргэжлийн байгууллагаас ЗӨВЛӨЖ байна.

ХОР ХӨНӨӨЛ, ОСОЛ ГЭМТЭЛ УЧРАХААС ХАМТДАА СЭРГИЙЛЬЕ